Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

MSC-ИЙН ЗАСГИЙН ГАЗАР УУ? МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР УУ?

2016-04-14  

Монгол улсын эдийн засаг яагаад гэнэт доройтов, баян байсан улс яагаад ядуурав? Газар доороо шавхагдашгүй баялагтай, өргөн уудам газар нутагтай, уламжлалт мал ахуй нь хөгжсөн гуравхан сая ард иргэдээ хэрхэн ингэж өлөн зэлмэн амьдруулж чадаж байна аа? гэдэг асуултын гогцоо нь тайлагдаж эхэлжээ. Энэ бол Хятадад эдийн засаг уруудсан, Орост эдийн засаг савласантай огт холбоогүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Бусад руу булхайгаа чихэж болохгүй ээ. Буруутан нь, манай улсын хилийн гадна байгаа мэт төөрөгдүүлэхийг санаархаж тэр тусмаа огт болохгүй.

Иргэд нүдтэй, чихтэй, тархитай. Мэргэжилтнээ сонсох цаг иржээ. Гогцоо нь тэгээд юундаа байна вэ? Энэ бол МУУ ЗАСАГЛАЛ буюу МУУ УДИРДЛАГА гэсэн гол дүгнэлт юм. Энэ дүгнэлтийг Монголын мэргэжилтнүүд төдийгүй, олон байгууллагын мэргэжилтнүүд нь сонсвол сонсохоор тод хэлж байна. Тандахад, алсын хараагүй эдийн засгийн бодлого. Нам, бүлгээрээ талцсан байдал монголын хөгжлийг сааруулж, эдийн засгийг сульдаах үндэс суурь болжээ.

Зүйрлэвэл, Монголын засгийн газар гэхэд л нөхөөстэй дугуй шиг харагдаж байна. Ачаа даах тэнхэлгүй, алсын замд гарахад найдваргүй тийм л Засгийн газар харагдана. МоАХ Монголын засгийн газарт 4 сайдтай л гэнэ. Түүний хоёр нь, Х.Баттулгынх гэнэ, дангаараа. Тэр хүн ганцаараа Засгийн газрыг огцруулах чадалтайг бид харж байна.

Ингээд л яриад, бичээд байвал, Монголд институц буюу бүтцийн систем алдагджээ. Энэ бол Монголын засгийн газар гэж нэрлэхэд ч бэрх болжээ гэж дүгнэж болохоор. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчид хэнтэй ярих гэж ирэх вэ? Хэлэлцээрийн ширээний ард хэнтэй суух вэ? Дотоодынхон ч ялгаа алга. ХХААЯ, Зам тээврийн чиглэлээр Р. Бурмаа, М.Зоригт сайдтай ч биш, Х.Баттулгатай зөвшилцөх хэрэг гарч байна, үнэндээ. Энд Ч.Сайханбилэгийн ч хэрэг алга. Эрүүл мэнд, Спортын Яам, Байгаль орчин, Барилга, хот байгуулалт, Батлан Хамгаалах Яамыг тус яамны сайд нартай биш, МАХН-ын дарга Н.Энхбаяртай л ярьж хэлэлцэх болж байна.

Ингэж төрийн яам, улс орны салбаруудыг нам, бүлэглэлүүдэд бэлэглэсэн гажиг тогтолцоог ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ гэж нэрлэхээс, өөрөөр хэлэх үндэс алга. Энэ бүхний дээр MSC компани байдаг гэдэг шүүмжлэл бий. Гадаадынхан Монголын тогтворгүй засгийн газартай яриа хөөрөө өрнүүлж цаг алдсанаас, MSC компанитай ярилцсан нь хавьгүй дээр гэж үнэлэх болсон тухай ам дамжсан яриа дэмий нэг гараагүй л болов уу. Тэгэхээр MSC-ийн Засгийн газар уу, Монголын Засгийн газар уу? гэдэг яриа оргүй хоосноос үүсээгүй бололтой.

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Жинхэнэ мэргэжилтнээ сонсох цаг болсоон 2016-04-14
mcs:Mcs шдээ, монголд засаг гэж байхаа болиод удаж байн даа 2016-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?