ДӨРВИЙН ДӨРВӨН ЖИЛД ГАНЦХАН КИНО ХИЙДЭГ Ж.МӨНХБАТ

2016-04-19  

Ж.Мөнхбатыг Болор цомын эзэн гэдгээр нь утга зохиолын ертөнц мэднэ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээр нь улс төрийн хүрээ мэдэх болсон. Сонгууль сонгуулийн өмнө тэрбээр УСК бүтээдэг уламжлал тогтоолоо. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө "Долоон бурхан харвадаггүй" түүхэн уран сайхны кино бүтээсэн бол 2016 оны УИХ-ын сонгуулийн босгон дээр "Бүү март" түүхэн уран сайхны киноны нээлтээ хийлээ.

"Бүү март" УСК-гоо 1990 оны үед өрнөсөн нийгмийн шилжилт, ардчилсан хөдөлгөөнийг социалист системийн "сүүлчийн удирдагч" болох Ж.Батмөнхийн туулсан амьдрал, гаргасан шийдвэр, бодит амьдрал дээр тулгуурлан бүтээсэн болохоо уран бүтээлчид нь нээлтийн үеэр хэлэв. Киноны гол дүр Ж.Батмөнхийн дүрийг жүжигчин Н.Төмөрбат, Ю.Цэдэнбалын дүрийг жүжигчин Ц.Төмөрбаатар, Зоригийн дүрийг жүжигчин Х.Түвшин, Батмөнхийн гэргий Дариймаагийн дүрийг жүжигчин Б.Тунгалаг бүтээсэн байна. 1990 оны ардчилсан хөдөлгөөний үеэр нэг ч буун дуу гаргалгүй, тайван замаар ардчилсан нийгэмд шилжиж чадсан. Хувьсгалыг тайван замаар хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх "Өнөөдрийнх шиг ийм ардчиллыг авчрах гэсэндээ амь биеэ үл хайрлан тэмцээгүй гэдгээ хэлж, халаглан сууна. Энэ бол "Бүү Март" УСК-ны өрнөл хэсэг".

Энэ бол энэхүү киноны гол үзэл санаа гэж ойлгож болно.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ман:кино хийгээд 12 онд ялагдаа биздээ. 2016-04-19
ZOCHIN:Kino zohiol bicheed surch l bgaan bailgvi dee.Ur dund n Nam n yalalt baiguulah l gol asuudal bh daa 2016-04-19
бат:түүхийг гуйвуулахгүй л юм хийсэн байгаасай даа кино хийгээд ялдаг бол нэг кино хийж УИХ-ын гишүүн болдог юмуу 2016-04-19
Мөнхбатааааа:С.Зоригийн дүрийг бол шал өөр муухай болгочихож. Огт төсгүй байна 2018-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?