ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД БАЙРТАЙ БОЛНО

2016-04-19  

Онцгой байдлын ерөнхий газраас ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарч 513 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ.

Барилгын ажлын нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Барилга захиалагчийн албаны дарга, онцгой байдлын дэд хурандаа Р. Болдбаатар нарын албаны хүмүүс оролцсон юм.

Орон сууцны барилга нь Амгалан дахь 63-р ангийн хашаанд баригдах бөгөөд барилгын ажлын гүйцэтгэлийг “Их мандуул” ХХК гүйцэтгэх аж. Бүрэн цутгамал тус орон сууц нь 2017 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Boloo sh dee.Haluund halj huitend hurj yavdag humuus shuu dee 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?