Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй автомашин хүлээлгэн өглөө. Энэ үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан "Дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болоод одоо ч үүргээ гүйцэтгэсээр буй дайчдынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс АНУ-ын ард түмэнд дахин талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм.
2015 онд мөн АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд долоон тэрбум төгрөгийн барилгын шинэчлэл, засварыг хийж, энхийг дэмжих ажиллагааны зориулалттай Вранглер жийпнүүдийг хүлээлгэн өгч байсан юм.
А.САЯН