НИЙСЛЭЛИЙН УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ НОВОСИБИРСК ХОТТОЙ ХАМТРАН ШИНЭЧИЛНЭ

2016-04-20  

ОХУ-ын Новосибирск хотын ИТХ-ын дарга Д.В.Асанцев болон хотын дарга А.Е.Локоть тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Новосибирк хотын дарга А.Е.Локотийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. 2015 оны 10 сард Новосибирск хотод айлчилж, ах дүү хотууд болох санамж бичиг байгуулсан. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд Новосибирскийн барилгачид маш их үүрэг гүйцэтгэсэн. Тийм ч учраас Улаанбаатар хотын хуучин барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд хамтран ажиллахаар болсон. Энэхүү ажилд Та бүхний туршлага, зохион байгуулалт маш хэрэгтэй байна. Биднийг бүх талаар дэмжиж, уг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэж байгаад талархаж байна” гэв.   

Харин Новосибирск хотын дарга А.Е.Локоть “Биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хоёр хот ах дүү хотууд болж, бидний харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх болно. Улаанбаатар хотын угсармал барилгыг иж бүрнээр шинэчлэх ажлыг хийх гэж байна. Бидний зүгээс эдгээр барилгыг шинэчлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай талаар судалгаа гаргаж, мэргэжилтнүүдээ бэлтгэх ажилд орох гэж байна. Хөрөнгөө шийдчихвэл удахгүй ажилдаа орох юм. Мөн зам засвар, барилга, хөдөө аж ахуйн салбар, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?