АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт өнөөдөр эхэллээ.
Уулзалтад 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцож байна. Тиймээс өнөө маргааш хоёр автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Тухайлбал, өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох бол маргааш сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм. Мөн энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар заажээ.
А.САЯН