МОНГОЛД АЖИЛЛАХ ЭМЧ ОЛДОХГҮЙ БОЛОХ НЬ

2016-04-21  

Эмч нар алдаа эндэл гаргах нь бий. Санаатайгаар хийдэг гэж санахгүй байна. Ажил мэргэжлийн алдаа гарч байдгийг үгүйсгэхгүй. Түүнийг нь тогтоодог, хянадаг байгууллага бий.

Гэхдээ, эмч нараа "яагаад ийнхүү чангалах" гээд байгааг сайн ухаарахгүй л байна. Эмч нарын алдаа эндэгдлээс болоод хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэх эрүүгийн хуулийн төсөл бэлэн болжээ. Нэг талаас зөв ч, нөгөө талаас аймшигтай сонсогдож буйг нуухгүй. Хариуцлагыг хаана хаанаа өндөрсгөх хэрэгтэй. Үүнтэй санал нэг байна. Хариуцлага ярих гэж байгаа бол эрх ямбыг нь бас давхар хэлэлц. Хүний амь эрсдүүлсэн бол хатуу хариуцлага хүлээх бол, хүний амь аварбал тэр эмчийг яаж дээдлэх вэ? Зуун хүн авраад, нэг хүн дээр эндэл гаргавал, тэр чадвартай эмчийг шоронд хийх үү? Чадвартай эмчээсээ ард иргэд хагацах уу? гэдгийг бодмоор байна.

Эмч нарын сургалт, сургалтын лаборатори ямар түвшинд байна, эмч сувилагч нар хэдэн төгрөгийн цалин авч байна гэдгийг ч ярих хэрэгтэй. Бид бүхэн өвдөхөөрөө эмч, эмнэлэг рүү, хамгаалуулах болохоороо цагдаа хүчний байгууллагад ханддаг шүү дээ.

Энэ хууль батлагдвал ажлаас гарна гэх эмч нарын тоо өдрөөс өдөрт өсөж байна гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Тэднийг ажлын байраа орхиод одчихвол, энэ хуулийг өргөн барьсан хуульчид, баталсан гишүүд очиж эмчлэх үү?, тэгээд. Хуулийг батлах гэж гаргадаггүй, хэрэгжүүлж мөрдөх гэж гаргадаг.

 

 

 

 

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зоеин:Хариуцлагыг нь өндөр болгох нь зөв хүнийг ялгаж харьцдаг муу эмч нар зөөнгүй байдаг шдээ 2016-04-23
Зочин :Эмч нар хариуцлаггүй болсон нь үнэн 2016-04-23
Зочин :Эмч нар хариуцлаггүй болсон нь үнэн 2016-04-23
Зочи:Яахаараа ажиллах эмч олдодгуйн . Тэмцэлдээ хурал хуруулж байгаа хумуус боогоос ялгаа юу байна. Ичээч 2016-04-23
ннн:Эмнэлгийн ажилтнууд бүгд ажил хаяцгаая.Тэгээд ард түмэн хэнд хандахийг харцгаая.Энэ хооронд их юм ойлгох вий. 2016-04-23
иргэн:Угаасаа цалин багатай ,хариуц**** өндөр энэ ажилд ийм хуультай болчихоор хэн ч ажиллахгүй,үр хүүхдээ ч эмч болгохгүй.Эмч нар сэтгэлтэй тулдаа л ажиллаж байсан. 2016-04-23
emch:eruul mendiin salbar gj elgeere hevtsen bsn odoo bur gazar dooguur orohnee sard 450.000 tsalin avaad ineed aldaad ajlaa hiideg olon emch bdag ym hervee heregjeed ehelbel ajil hayhaas argagui 2016-04-24
Emnelgiin system:Onoonii system tei bolbol yamar we...Huniig emcheleed awraad 10onoo geh meteer nemegddeg ba uhuulbel 30onoo hasah ch yamuu...onoonoos hamaaraad tsalin ne hir baihiig shiideh ch yamuu....onoo uguhduu uilchluule****in setgel hanamjiig oroltsuulah heregtei... 2016-04-25
Emch:Emch boloh gej amidraliinhaa 10 jiliig zoriulaad ajil deer garaad 450000 tsalin awch mash hund strestei ajillaj heden arwan hunii ami awarsan emch yl awaad torguuli tolno gedeg eruul setgehuitei hunees garsan gehed arail bishee. 2016-04-25
Zochin :Chadvartai ni ch bii, chadvargui ni ch bii. Gehdee hariuts**** gdg yum bdgiig medruuleh heregtei yalanguya turuhiin Emch nart. Jijuurt sogtuu garch hichneen eh huuhdiin ami amidralaar togloson bilee? Odoo bugd l Zugeer yavj bgaa sh Dee. Anhan ****tnaasaa ehleed zuv onoshlood, uvchtunduu bodit bdliig oilguulaad yavbal daraa ni asuudalgui sh Dee. Hun bolgon emchiig muug uzeh gj yavdaggui. Ali ch Emnelegt jijuurtee sogtuu honoj niit Emch nariinhaa ner hundiig unagadag uhamsargui humuus zunduu sh Dee. 2016-04-25
Zochin:Mongold ajillaj bgaa ikenhi Emch bar hund nuhtsuld mash bags tsalintai ajliin achaalal ni ik ion hund nuhtsuld ajilladag tegeed hunii ami avrah gj bgaad yah argagui ter hun ni endvel shorond suuna esvel nasaaraa tuluud ch barahgui orond orchihood emchiin ajiliig hiih geed yavah yy? Ene huuli chin you ve? Huuli gargaad batlah geed bgaa humuus oorsdoo huulia batalchihaad hunee emchilcheh uu? 2016-04-26
Zochin:Mongold ajillaj bgaa ikenhi Emch bar hund nuhtsuld mash bags tsalintai ajliin achaalal ni ik ion hund nuhtsuld ajilladag tegeed hunii ami avrah gj bgaad yah argagui ter hun ni endvel shorond suuna esvel nasaaraa tuluud ch barahgui orond orchihood emchiin ajiliig hiih geed yavah yy? Ene huuli chin you ve? Huuli gargaad batlah geed bgaa humuus oorsdoo huulia batalchihaad hunee emchilcheh uu? 2016-04-26
Irgen:ene huulia batlah heregtei..emch nart hariuts**** sn tootsdog boloh heregtei...ih zang n bku boltol chang**** heregtei... 2016-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?