МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

2019-07-08  
 

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын мөрөөр ХХААХҮЯ-наас эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг Япон Улсын Хоккайдо мужид туршлага судлуулах томилолтыг 7 дугаар сарын 4-9 өдрүүдэд зохион байгуулж байна. МУ-ын иргэн, доктор А.Аварзэд, Япон Улсын хүнсний комплекс стратегийн нэгдсэн тусгай бүс болох Хоккайдо мужийн Токачи бүсийн Биэи, Ашоро хотод сүү, махны чиглэлийн 4000 толгой үхрийн фермерийн аж ахуйг эрхэлж байна. Тэрээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ресторан, аялал жуулчлал, жижиг амьтны хүрээлэн зэрэг олон талт менежментийг нэвтрүүлсэн "Фармс Чиёода" ХХК-ийн ерөнхий захирлаар 2010 оноос хойш ажиллаж байгаа юм.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан МУ-ын газар тариалангийн бүсэд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөгчид "Фармс Чиёода"-ийн үйл ажиллагаатай танилцаж, мах, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх дэвшилтэт аргын талаар туршлага судлан ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалын үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Биэи, Ашоро хотын захирагч нартай уулзалт хийж Япон Улсын эрчижмсэн аж ахуйг хөгжүүлэх бодлого зэргийн талаар санал солилцов. Мөн ЖА Ашоро хоршооны удирдлагуудтай уулзалт хийж цаашид боловсон хүчин бэлтгэх, харилцан туршлага судлах, эрдэм шинжилгээний чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав. Дэд сайд Ж.Саулегийн ажлын айлчлал Саппоро хотноо үргэлжилж байна.

 
 
ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯам
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?