Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болох гэж буйтай холбогдуулан ОБЕГ-ын даргын тушаал гарчээ. Уг тушаалаар Онцгой байдлын газар, харъяа анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Ази-европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газарт байрлан ажиллах штаб, обьектуудад Онцгой байдлын алба хаагчид томилогдон ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан штаб ОБЕГ дээр байрлан, бэлэн байдалд ажиллаж байна.
Х.АЯЛГУУ