ХОТЫН ТӨВИЙН ГЭРЛИЙН ШОНГУУДЫГ УГААЖ, БУДНА

2016-04-21  

АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлаар нийслэлийн гэрлийн шонгуудыг угааж, будаж байна. Угаах шонгуудын тоонд 1008 буюу хотын төвийн зам дагуух шонгууд оржээ. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, МУИС-ийн 90 оюутантай хамтран Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165, Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66, Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл 170, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угааж эхлээд байгаа юм. Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд угааж цэвэрлэн, будсан шонд дахин зар наахгүй байхыг нийтлэг үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс анхаарууллаа.

 

 

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?