ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ ИРАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД МАХМУД ХОЖЖАТТАЙ УУЛЗЛАА

2019-07-23  
 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Хөдөө, Аж Ахуйн сайд Махмуд Хожжати тэргүүтэй албаны төлөөллийг өнөөдөр /2019.07.22/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ираны Хөдөө, Аж Ахуйн сайд Махмуд Хажжати хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд мөн өмнөх яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Тэрбээр, Иран Улсад экспортлох бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээг нэмэгдүүлэх сонирхол байгаагаа илэрхийлж хоёр орны хамтын ажиллагааны механизмыг бий болгох, хамтрсан Ажлын хэсэг байгуулж, тэмээний үржүүлгийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж,  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм. 

Уулзалтын үеэр хоёр орны Мал эмнэлгийн байгууллагууд хооронд “ Монгол Улсаас сэврээж вакумжуулсан хонины махыг гаргах, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг” харилцан тохирч, баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?