Б.БУЛГАНЫ БИЕ МУУДЖЭЭ

2016-04-21  

С.Зориг агсны эхнэр Б.Булганы бие муудаж, Төв аймгийн хорих ангиас ШШГЕГ харъяа 461 анги руу шилжжээ. Өчигдөр түүний өмгөөлөгч, Б.Булганы биеийн байдал хүндэрсэн тул гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлж, оношлуулах шаардлагатай талаар прокурорт өргөдөл гаргасан байна. Улсын ерөнхий прокурорын газраас энэхүү өргөдлийг нь хүлээн аваад, Б.Булганыг цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлжээ. Түүнийг өнгөрсөн оны арваннэгдугээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр тооцон цагдан хорьсон байдаг. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар Төв аймгийн хорих ангид очиж, Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцсаны дараа Б.Булганыг цагдан хорихдоо хуулийн байгууллагаас эрхийг нь зөрчиж байгаа талаар мэдээлсэн юм.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?