“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” 3 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2019-08-06  

 “Монгол-Хятадын экспо” 3 дахь удаагийн арга хэмжээ энэ оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Энэ удаагийн экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Монголын талын ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2019.08.05/ үзэсгэлэн яармаг зохион байгуулах дэд  ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэг хуралдаж үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэж баталлаа. Экспо арга хэмжээний зохион байгуулалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Стандарт хэмжил зүйн газар, байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
 

БНХАУ-ын талаас хорио цээртэй малын гаралтай бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, гахайн өөх, гахайн махан бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн байна. Мөн мах махан бүтээгдэхүүний хувьд зөвхөн БНХАУ-д экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм.

            Энэ удаагийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, ложистик,  бүртгэл зэрэг асуудлыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хариуцан ажиллах бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа 2019 оны 8 дугаар сарын 2-ноос 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл дээрх 3 байгууллага дээр зэрэг хийгдэж байна. Иймд тус үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчид доорх утсаар холбогдож бүртгэлээ хийлгэнэ үү.

МҮХАҮТ-тай холбоо барих Утас: 312371, 9991-5000, 8900-5060

Мишээл экспо ХХК-тай холбоо барих Утас: 9911-6234

Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоотой холбоо барих Утас: 8810-1199

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?