Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ УРУУДАХАД ХЭН БУРУУТАЙ ВЭ?

2016-04-27  

 

    Нийтлэлч Ц.ЭНХБАТ

 

Улс төрийг сайхан яриагаар яаж ч чимж болно. Хүний эрх хангагдсан. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон. Гадаад дотоодод зорчих эрх нээгдсэн. Сонгох, сонгогдох эрх ... Гээд юу ч хэлж болно, яаж ч тайлбарлаж бас болно. Харин эдийн засгийг яаж ч гоё тайлбарласан, цаанаас тодрох тоог өөрчлөх ямар ч боломжгүй. Эдийн засаг уруудсан, энэ бол үнэн. Мянга мянган ажлын байр хоосорсон. Зуу зуун аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан. Монголын иргэдийн гурван хүний нэг нь нэн ядуу, гурван хүний хоёр нь ядуу амьдарч байгаа судалгаа гарсан.

Зөвхөн 10,000 хүн л Монголд халгиж, цалгиж амьдарч буй мэдээ бий. Тэгвэл яагаад ийм болов? "Монголын засгийн газар хоноцын сэтгэхүйгээр эдийн засагтаа хандаж байна" гэж эдийн засагч Б.Бат тодорхойллоо.

Тэгэхээр эзний ёсоор хандаагүй л гэсэн үг. Эзний ёсоор хандаагүй учраас ийм байдалд хүрсэн. Одоо тэгээд яах вэ? Хэний гарыг харах вэ? Монголчууд.

Эргээд л, ОУВС-ийнхаа мэдэлд шилжих нь. Энэ нь "Стэнд бай" хөтөлбөр болж таарч байна. Эндээс хэн тусламж, зээл авдаг вэ? гэдгийг сонирхвол, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлын дүр зураг тодорно. "Эдийн засаг нь хямарч, олон улсын зах зээлээс мөнгө босгох бүх л нөөц бололцоогоо шавхсан улс ОУВС-нд ханддаг. Энэ бол зээл авах хамгийн сүүлчийн найдвар" гэж эдийн засагч Х.Батсуурь "Стэнд бай" хөтөлбөрийн тухай хэлж байна.

Дээр нь, маш хүнд нөхцөл тавьдаг. Тэр нөхцөл нь "хавх" болдог. Хавханд орсон хулгана бүр ОУВС-ийн идэш болдог. Зээл авагч улс орны эдийн засгийг боомилон өрийн дампууралд оруулж, түүхий эдийг бэлтгэгч болгон хувиргадаг байна. Бид хоноцын сэтгэлгээнээс салахгүй л бол, улс орноо эзний ёсоор удирдахгүй л бол, хавхнаас мултарч чадахгүй. Яагаад ийм баян улс орныг ийм ядуу болгож чадаж байна вэ? гэдгийг эдийн засагчид ийнхүү дүгнэлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?