Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЭМЧ НАРАА ШОРОНД ХОРИХ ХУУЛЬ ГАРГАВАЛ ГАДААДЫН ЭМЧ НАРАА ӨНДӨР ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛ

2016-04-29  

Хуулийг сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргаж болохгүй. Ёстой л, долоо хэмжиж, нэг огтол гэдэг үг энд хамааралтай. Өргөн барьсан эмч нарын хариуцлагын хууль эмнэлгийн салбарыг хөдөлгөөнд оруулж буй нь, зүгээр нэг эсэргүүцэж буй үйлдэл биш. Маш хүнд ажилтай хэрнээ маш бага цалин авдаг хүмүүсийг олоод ор гэвэл, эмч, бага эмч, сувилагч, асрагч л хамгийн түрүүнд санаанд орно. Маш эрсдэлтэй ажил эрхэлдэг хүмүүс.

Гэтэл, ийм хүнд нөхцөлд ажиллаж байхад нь, дээрээс нь хатуу заалт бүхий хууль батлахаар зэхэж буй нь, энэ салбарын амин голыг нь таслах алхам боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Шинэ хууль батлагдвал, ямар үр дагавар дагуулж болохыг тунгаах шаардлагатай. Хувийн эмнэлэгтэй нь эмнэлгээ хаагаад, мэргэжлээ сольсон ч дээр гэх яриа газар авч байна. Ялангуяа, эх барих, мэс засал хийдэг эмч нар үүсэж болох эрсдэлээс болгоомжлох хандлага бий болжээ. Туршлагатай, сайн эмч нар насны төгсгөлд шорон бараадахыг хүсэхгүй гэж дарга, удирдлагадаа дуулгах нь ихэссэн мэдээлэл байна. Бүгдээрээ гарахгүй гэж бодоход, тэдний тэтгэврийн нас ирэх нь тодорхой.

Тэр үед бид нар аль эмчид хандах вэ? Бид нарт хоосон хөндий эмнэлэг биш, чадвартай, туршлагатай сайн эмч л хэрэгтэй. Гэтэл одоогийн батлах хууль, Монголын эмч нарын залуу халааг таслах хортой үйлдэл болох нь гэж эмнэлгийн салбарынхан дүгнэж байгааг ч, анхаарах шаардлагатай болов уу.

Төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтэй нь эмчилгээ хийлгэхдээ гадаадыг зорьдог. Монголдоо итгэдэггүй, Монголынхоо эмч нарт үзүүлдэггүй хүмүүс. Монголын баялаг гадагшаа урсах болсон судалгаа ч гарсан. Тэгэхээр эдгээр эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүст Монголд эмч байна уу, үгүй юу, тийм ч сонирхолтой асуудал биш гэж бичиж байгааг олон нийтийн сүлжээнээс ажиглаж болно.

Нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлов гэгч болж байна даа. Энэ хуулийг хэн санаачилав? гэдгийг сайн анзаараарай, иргэд,сонгогчид оо.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Harin ch ene huuli ni hurdan heregjesei gj hvsej bn. Shorond horihdoo bish hariuts****gvi emch nar baga ch gsn hariuts****tai boloh bailgvi!!! 2016-04-29
Zochin:Hariuts****tai emchtei boloh huuli. Hurdan batlaasai. Uneheer hariuts****gui. Denduu ih zantai. Hariuts****tai bolgo 2016-05-01
erdenebaatar: Mongol ulsad baigaa tangarag urguj ajildaa ordog tsuuhun mergejiliin neg tsereg ers eh orniihoo tuluu geed ami bie zoriuldag shig yagl tiim baih estoi tangaragaasaa nyatsaj aldaa gargawal shuud huuliin hariuts**** hvleeh no zui esnii hereg herew tegej chadahgvi bol tangarag urguh ****ard**** biahgvi shvv dee tangarag urgusun hvnii jiriin irgenees ilvv shiitgeh uchirtai 2016-05-01
зочин:yostoi ****waa naidwargui uwchtunuudig tgd yahuu gemteliin emch nar turgenii emch nar bugd shoron luuga yawahuu yas yariul ene huuli batlagdwal humuus naid****gu gd nas barsan humuusinhe mungig nehne shuu 2016-05-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?