Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МҮАН УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС АРЧИГДАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

2016-04-29  

   Нийтлэлч Ц.Энхбат

МҮАН гэж нам байж билээ, дарга нь М.Энхсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга нь Б.Цогтгэрэл гэж байж билээ гэж түүхийн хуудсанд бичээд хавтсыг нь хаах цаг болжээ. АН, ардчиллаар дөрөөлж Монголын их улс төрд анхлан хөлөө олж, хожим Намбарын хүүгийн ачаар улс төрийн хожоо олсон МҮАН-ын улс төрийн тавцан дахь тоглолт дууслаа. Сүүлийн дөрвөн жил хэдэн гишүүн, сайд, агентлагийн дарга нартай байж үзлээ. Намын дарга М.Энхсайхан нь сайд хийлээ. АН-д нэгдэхгүй, гуравдагч хүчний маш том эвсэл үүсгэнэ гэж ярьж бичиж байсан тус нам 2016 оны УИХ-ын сонгуульд Эх Орон намтай эвсэхээр болсноо зарласан. Харин удирдах зөвлөлийн сүүлчийн хуралдаанаараа 2016 оны сонгуульд МҮАН огт оролцохгүй, зөвхөн АН-аа дэмжиж ажиллана гэдэг шийдвэр гаргаснаа олон нийтэд мэдээллээ. АН-аар гуйлгах гээд бүтсэнгүй. Эх Орон намаар санхүүжилтээ хийлгэх гээд чадаагүй гэх мэдээлэл чихнээс чихэнд хүрч байна.

Хүнээр ачааны хүндийг үүрүүлж, бусдаар санхүүжүүлж, өөрөө өрмийг нь хүртэж сурсан МҮАН-д энэ удаа тухалчих кабин олдсонгүй гэж судлаачид дүгнэж байна. Нэг талаас зөв шийдвэр. Нэг ч суудал авч чадахгүй гэж үзээд намын удирдах зөвлөл нь ийм шийдвэр гаргасан нь тодорхой боллоо. Энэ бол эрүүл саруул шийдвэр юм. Бусад жижиг намууд ч гэсэн амбицаа дарж, энэ тухай бодож үзэхэд гэмгүй мэт. Оролцсон нэр зүүж, хамаг хөрөнгөө цацсанаас, ялах намыг бараадсан нь хожуу хэрэг болно гэж М.Энхсайхан тооцоолсон гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэлээ. Ямар ч гэсэн МҮАН тодорхой шийд гаргалаа, намынхаа хавтсыг ийнхүү хаалаа гэж уншиж бас болох.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
buyana.:,,,SHIIDVER NI ZEV BAIKHAA....amjilt.MENDSAIKHNII ENKHSAIKHNIIG ULS TEREES KHOLDOKHGUI GEJ NAIDAJ BAINA . DARAAGIIN ZASGIIN GAZAR EN KHUNII MEDLEG CHAFDVAR AJLIIN TURSHILGIIG NI AMIDRALD KHEREGJUULJ ANKHAARALDAA AVAKH BAIKH....MANAI BOLOBSOROLTOI SEKHEETNUUDIIN NEG BILEE....AMJILT. 2016-04-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?