Монголын Зохиолчдын Эвлэл санаачилж, МҮОНРТ хамтарч зохион байгуулж ирсэн "БОЛОР ЦОМ" яруу найргийн наадам 34 жилийг ардаа үджээ. Анхны цомыг АУЗ, яруу найрагч Д.Пүрэвдорж хүртэж байсан бол Ц.Эрдэнэбаатар яруу найрагч цомын отгон эзнээр тодорсон.
"Удахгүй, хоёрхон хоногийн дараа "БОЛОР ЦОМ"-ын бүх эздийг нэг дор харах болно. МҮОНРТ нь "Рио-2016" зуны олимпийг дамжуулах эрхийг дангаараа авсантай холбогдуулан энэхүү Гала концертийг зохиох болсон" гэж МҮОНРТ-ийн дэд дарга Д.Энхтуяа хэллээ.
Шүлэг зохиолоо унших яруу найрагчдаас гадна дуучид, уран бүтэээлчид өргөнөөр оролцох юм байна. Сонирхуулахад, МҮОНРТ нь "БОЛОР ЦОМ"-ыг бичиж, нэвтрүүлэх эрхийг эзэмшихээс гадна, түрүү байр эзэлсэн яруу найрагчид олгох Янжинлхам бурхныг зуруулдаг үүрэгтэй аж. МҮОНРТ-ийн зураач, УГЗ Ж.Вандандорж урлагийн тэнгэр Янжинлхам бурхныг жил жилийн намар зурдаг уламжлалтай юм байна.
Ц.ХИШГЭЭ