АНУ-ын Сиатле хотын ойролцоох Киркланд хотод анхны тохиолдол илэрч, ѳндѳр настай эмэгтэй нас барсан тухай 2 хоногийн ѳмнѳ Control. mn мэдээлж байсан Тэгвэл энэ тоо 6 дахин нэмэгдэж, нас барсан хүний тоо 6-д хүрч, АНУ даяар коронавирусаас сэргийлэх харангыг дэлдлээ. Нийтдээ АНУ даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 100-д дөхсѳн. Халдварын ихэнх тохиолдлууд хөнгөн шинжээр илэрч, архаг хууч өвчтэй хүмүүс болон өндөр настнуудын амь насанд аюул учруулж байгааг Вашингтон мужийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээллээ.
Эх сурвалж: ДЭМБ