БНСУ-Д "COVID-19" ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛЫН ТОО БУУРЧЭЭ

2022-09-05  

 БНСУ-д коронавирусний халдварын тархалт саарч байгаатай холбоотойгоор өнгөрсөн хоногт илэрсэн “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн зургаан долоо хоногийн ням гарагт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлтэд хүрч буурчээ.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 37 548 тохиолдол /286 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн/ шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 23 606 740-д хүрсэн байна.

Энэ нь хамгийн сүүлд долоодугаар сарын 25-нд 35 853 тохиолдол илэрснээс хойш ням гарагт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болжээ. Халдварын сүүлийн давлагаа саарч буй нь шинэ тохиолдлын тоо буурч байгаагаас харагдаж байна. Тодруулбал, наймдугаар сарын дундуур өдөрт 180 мянган тохиолдол илэрч байсан бол бямба гарагт 72 мянгад хүрч буурчээ.

Улсын хэмжээнд ням гарагт “COVID-19” халдварын улмаас 56 хүн нас барснаар ийм тохиолдлын тоо 27 149-т хүрчээ. Мөн хүнд өвчтөнүүдийн тоо 562-т хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 14-өөр нэмэгдсэн байна.

БНСУ хилийн чанадаас ирж буй хүмүүст “COVID-19”-ийн шинжилгээнд заавал хамрагдсан байх шаардлага тавих журмаа өнгөрсөн бямба гаргаас цуцалсан хэдий ч хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор “PCR” шинжилгээ өгөх журмыг хэвээр мөрдөж байгаа юм.

Энэ долоо хоногийн баасан гаргаас ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх Ургацын баярын үеэр олон хүн төрөлх нутаг руугаа аялж зорчих төлөвтэй байгаатай холбоотойгоор халдварын тархалт дахин нэмэгдэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд уриалж байна. 

 
 
Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?