Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 47 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт Архангайд гурав, Дархан-Уулд нэг, Дорноговьд 12, Орхонд дөрөв, Өмнөговьд 22, Сүхбаатарт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 979 385-д хүрлээ. Мөн хугацаанд 564 хүн эдгэрсэн бол одоогоор 2 850 хүн хяналтад байна. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.