ХЯТАДАД СҮҮЛИЙН ЗУРГААН САРД "COVID-19"-ӨӨР НАС БАРСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2022-11-21  

Хятадын нийслэл Бээжин тэргүүтэй хотуудад коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шинэ хатуу арга хэмжээнүүдийг тогтоогоод байгаа энэ үед тус улсад сүүлийн хагас жил орчмын хугацаанд халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.

Эрүүл мэндийн үндэсний хорооноос ням гарагт мэдээлснээр, Бээжин хотын оршин суугч, 87 настай эрэгтэй халдварын улмаас нас барсан нь тавдугаар сарын 26-ны өдрөөс хойш бүртгэгдсэн анхны нас барсан тохиолдол болжээ. Өмнөх хоногт улсын хэмжээнд халдварын 24 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн байна.

Энэ зун Шанхай хотод “COVID-19” халдварын тохиолдол эрс нэмэгдэх үеэр нас барсан сүүлийн тохиолдол бүртгэгдээд байжээ. Дэлхийн улс орнууд коронавирустэй зэрэгцэн амьдрах хэв маягт дасан зохицож байгаа бол Хятад улс нийтээр шинжилгээ хийх, тохиолдлыг тандах, хөл хорио тогтоох замаар тархалтыг зогсоох “COVID”-ыг тэглэх хатуу бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. 

Эх сурвалж: БЭЭЖИН. /DW/. , Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?