ТАЙВАНААС СУРАЛЦАЖ ЧАДВАЛ КОРОНАВИРУСААС СЭРГИЙЛНЭ

2020-03-09  

Тайван. Тайваны 850000) найман зуун тавин мянган) иргэн Их Хятадад ажиллаж амьдардаг. 11 сая хүн амтай Вуханд коронавирус дэлгэрэхэд хамгийн ихээр ѳртѳх магадлалтай нь Тайваны Тайпей хот байлаа. Ардчилал хѳгжсѳн, хүн ам нь Австралитай тэнцэх Тайван улсад ердѳѳ л 45 хүн халдвар авч, ганц хүн л нас барсан нь дэргэдэх Ѳмнѳд Солонгос, Япон, алсын Иран, Италитай харьцуулбал маш том амжилт юм. Тайваны амжилтын нууц нь юундаа байна вэ, ингэхэд? Вирусыг дѳнгѳж илэрч эхлэх үеэс нь дэс дараалсан арга хэмжээг авч чадсанд оршино. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын дээрээс ѳгѳх заавар, зѳвлѳгѳѳг гараа хумхин хүлээн суулгүй, ѳѳрѳѳр хэлбэл цаг алдалгүй ажилласан. -Тайван улс ѳмнѳ нь Sars-д ѳртсѳн нь сайн туршлага үлдээсэн байсан. Тиймээс вирустай тэмцэхэд Тайван улс бэлэн байсан. Sars-д ѳртсѳний дараа жил Тайван улс Тахалтай тэмцэх үндэсний тѳв байгуулсан нь коронавирусаас урьдчилан сэргийлэх маш том алхам болсон гэж Ореганы Их Сургуулийн Олон нийтийн Эрүүл мэнд, Хүний хѳгжлийн ухаан Коллежийн эрдэмтэн багш Чинхуей Чи онцолсон. Хоёрдугаар сарын эхнээс зориулалтын маск зүүхийг нэвтрүүлж, Хятад руу зорчихыг иргэддээ хориглож, Макао, Гонконгоос орж ирсэн иргэдээ 14 хоног хяналтанд байлгасан. Иргэн бүр гараа угаан дадаж, халуурсан эсэхийг нь олон нийтийн газарт шалган тогтоож, гар утсаар вирусын холбогдол бүхий мэдээллээр иргэдээр цаг алдалгүй хангаж, зааварчилсан. -Нэгэнт асуудал хүндэрч эхлэх нь ойлгомжтой болсон хоёрдугаар сарын эхээр бүгд хѳдѳлсѳн. Тэд бид бэлэн байсан гэж Тайваны ерѳнхийлѳгч Цай Инг Вен хэвлэлийн бага хурал хийхдээ тодотгосон. Хилээ хааснаар, аялал жуулчлалын бизнесээ хумьснаар Тайван санхүүгийн алдагдал хүлээсэн ч иргэдээ хамгаалж чадсан. -Бусад улс орон дэндүү удаан байсан. АНУ ч ялгаагүй гэж Вандербилт Их Сургуулийн профессор Уйльям Шаффнер харьцууллаа. Тайван улс шиг ѳвчнийг бүрэн хяналтандаа авч, иргэдээ эрүүл мэндээ анхаарахад нь шаардлагатай зѳвлѳгѳѳг ѳгч , цаг алдалгүй мэдээ мэдээллээр хангаж чадвал коронавирусаас сэргийлж чадар нь байна шүү, монголчууд аа. Гараа тогтмол угааж, олон нийтийн газарт маск зүүж байх нь хамгийн анхны шаардлага гэдгийг Тайванчууд нотоллоо.

Тайваны ард түмэн яг л нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг хѳдѳлснѳѳр коронавирусаас урьдчилан сэргийлж чадаж байна.

 

Ц.Энхбат

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Монгол:Монгол улс ч сайн байгаа. Засгийн газар, эрүүл мэндийн яам, онцгой байдал, мэргэжлийн хяналтийн газар бүгд зэрэг хөдлөж мундаг байгаа. Та нарынхаа хүчинд иргэд бид чинь одоогоор тайван сайхан л байна. Сэтгэл түгшихийн хувьд бөмбөрцгийн бүх хүмүүс хэцүү байна. Баярлалаа та нартаа 2020-03-09
Ганбаа:Манайх бас Тайваниас дутуугүй бараг илүү их сайн ажиллаж байсан учраас одоогоор халдвар илрээгүй байна.Гэхдээ тайвширч болохгүй.Хүн бүр дор бүрнээ хичээж төрийн шийдвэрийг дагацгаая. 2020-03-09
Зочин:Манайх сайн ажиллаж байгаа харин хилээ хааж нислэг зогсоох хэрэгтэй байна. 2020-03-09
Оюун:Юун Тайван болоод явчихав аа. Манайх маш сайн байгаа.Сайд нь сургууль карантил.урд хил хаах санал оруулсныг зурагтаар харсан.Маск зүү.гар уга гэсэн.үр дүнг нь харлдаа.коронхагүй л.эдниыд 45.тэгэд 1 хүн үхсийн биш үү.тэгээд энэ саын уу 2020-03-09
Зочин :Яг адилхан хамгаалж, у/с-х аргуудыг цөхрөлтгүй зааж зөвоөж байсан шүү! Манай ЗГ ЭМЯ ХӨСҮТ сайн ажиллаж байсан Бид өөрсдөө хичээвэл өвчинг одор ч авахгүй байх боломж нь байна. 2020-03-11
Setgelgui:Bank bus ta nariig 550 boltol bayjuulsan irgedee bodohgui huugee og mongo og iim setgelgui shunaliin tulam zahiraluudiin shorond hiigeechee ydarsan unen helsen jagariig 6minut barihiin hurelsuh shudarga tsarailahaa bolih heregtei uul uurhai said yum 2020-03-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?