МИЛАН, ВЕНЕЦ ЗЭРЭГ ХОТЫГ КАРАНТИЛЛАА

2020-03-09  

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын ѳдрѳѳр 16 сая хүн ам суурьшсан хэд хэдэн хот, тэр дундаа Милан, Венец хотыг 2020 оны дѳрѳвдүгээр сарын 3-ныг хүртэл карантийлах шийдвэрийг Италийн ерѳнхий сайд Гүйсиппе Конте гаргалаа. Кино театр, театр, бүжгийн сургууль, бинго тоглоомын газар, баарыг энэ хугацаанд хаах шийдвэрээ мѳн танилцууллаа. Ресторан ажиллаж болно, гэхдээ болзолтой. Ресторанд үйлчлүүлэгчдийн ширээ хоорондын зай нь 1 метрээс доошгүй байх шаардлагыг биелүүлсэн нь үйл ажиллагаагаа эрхэлж болно. Карантийныг эсэргүүцсэн, зохих журмыг зѳрчсѳн тохиолдолд гурав хоног хорих ялтайг мѳн дуулгасан байна. Ийнхүү Милан, Венец хот хориотой хотын тоонд нэгдлээ.

Италийн ерѳнхий сайд оройтсон ч гэсэн вирусын цѳм болсон Милан, Венец хотыг карантийллаа.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?