Дорноговь аймагт гуравдугаар сарын 02-ны өдөр Аерофлотын онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс Коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр "Covid19" болох нь тогтоогдсон билээ. Түүнтэй хамт онгоцоор зорчсон, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон буюу эхлээд уулзсан 42, цаашлаад уулзаж тааралдсан 120 орчим хүмүүсийг хайж олон тусгаарлаж, дам хавьтсан байж болзошгүй 500 орчим иргэнийг олж тогтоох ажиллагаа явагдаж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөн болон хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Улсын Онцгой Комиссын шийдвэрүүдийг цаг алдалгүй хүргэх болно.
О.Гоо-Оюун