40-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ИРГЭДИЙГ ЭРСДЭЛТ БҮЛЭГТ ХАМРУУЛЛАА

2020-03-12  

Image result for Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

ЭМЯ-наас Шинэ коронавирусийн халдвартай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өнөөдрийн 00:25 цагт шинэ коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж ДЭМБ-аас зарлалаа. Сүүлийн 100 жилийн хугцаанд дөрвөн цар тахал гарсан. Сүүлийнх нь 2009 онд гараад байсан. Энэ удаагийн цар тахал коронавирусээр үүсгэдэж байгаа анхны цар тахал бөгөөд хяналтанд авах бүрэн боломжтой. Тиймээс бид эв нэгдлийн хүчээр даван туулж чадна. Иргэд та бүхэн аль болох тайван элдэв цуу ярианд итгэхгүй, дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй.  ДЭМБ-аас эрсдэлт бүлгийг 60-аас дээш насныханыг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш насныханыг эрсдэлт бүлэгт хамруулж эхэлсэн байна. Энэ мэтээр нөхцөл байдал өдөр тутам өөрчлөгдөж байгааг хэлмээр байна.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?