ФРАНЦ ИРГЭНТЭЙ ОЙР БАЙСАН 215 ТОХИОЛДЛООС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

2020-03-14  

Image result for ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан долоо, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, нийт найман хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлд гарсан шинжилгээний хариу юм. Ингээд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 215 тохиолдлоос коронавирус илрээгүй. Нийт 414 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авлаа. Цагдаа болон бусад байгууллагатай хамтран ойрын хавьтлыг маш богино хугацаанд тодорхойлж, хаягжуулж тусгаарлан ажиглалтад оруулсан юм. Энэ сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ судалгаа хийхэд коронавирус илрээгүй. Мөн энэ сарын 13-нд Дархан-Уул аймагт 10 хүнийг ажиглалтад оруулсан. Мөн өдөр сэжигтэй хоёр тохиолдлыг ХӨСҮТ-д  хянаж байна. Дорноговь аймгаас шинжилгээний сорьц авах төлөвлөгөөтэй ажилласан. Шинж тэмдэг илэрснээс хойш хамгийн их халдвар дамжих эрсдэлтэй тул нийт 54 хүний шинжилгээний сорьц өнөөдөр өглөө зөөвөрлөгдөн ирлээ. Одоогоор франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Дотор ажиллаж байгаа эмч ийм мэдээлэл өгсөн” гэв.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?