Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Япон болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Берлин, Истамбул хотоор дамжуулан татаж авахаар болсон. Энэ хүрээнд Монгол улсын 732 иргэд эх орондоо ирээд буй. Эдгээр иргэдийг тусгаарлаж, үзлэг шинжилгээнд хамруулж байгаа. Шинжилгээ хийх явцад Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван монгол хүний лабораторын эхний шинжилгээнээс "COVID-19" буюу шинэ коронавирусний халдвар илэрчээ. Түүнчлэн эдгээр иргэдийг ойрын хавьтлын есөн иргэнийг мөн тусгаарлаад байгаа талаар Монгол улсын эрүүл мэндийн яам мэдээллээ.
О.Гоо-Оюун