ӨЧИГДӨР УХАНЬ ХОТОД АНХ УДАА КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ ХАРИН...

2020-03-19  

Image result for коронавирус

Шинэ коронавирусийн дэгдэлт анх гарсан Хятадын Ухань хотод өчигдөр анх удаа ганц ч халдварын тохиолдол илрээгүй байна. Харин Хятадын эх газарт өчигдөр илэрсэн нийт 34 халдварын тохиолдол нь бүгд гадаад улсаас ирсэн зорчигчдоос илэрсэн байна. Тэгдээрийн 21 нь Бээжин хотод илэрчээ. Халдвараар өвчилж нас барсан хүний тоо өчигдөр тус улсад наймаар нэмэгдсэн байна. Найман эндэгдлийн зургаа нь Ухань хотод, бусад нь Хубэй мужийн бусад хэсэгт бүртгэгджээ. Нэгтгэсэн дүнгээр Хятадын эх газарт илэрсэн нийт халдварын тоо 80,928 болж, нас барсан өвчтөний тоо 3,245 хүрсэн байна. Харин Ази тивийн тахлын бас нэг голомт болсон Өмнөд Солонгос улсад өчигдөр  152 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт тоог нь 8,565 болгожээ. Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан халдварын шинэ тохиолдлын тоо 100 хүрэхгүй хэмжээтэй байсан юм. Харин өчигдөр тохиолдлын тоо эргээд нэмэгдсэн нь Дэгү хотын нэгэн асрамжийн газарт халдварын шинэ голомт илэрсэнтэй холбоотой гэнэ. Тус асрамжийн газраас гаралтай нийт 74 халдварын тохиолдол бүртгэгджээ. Шинэ голомт илэрсэнтэй холбоотойгоор Дэгү хотын захиргаа нийт 33,000 хүнтэй бусад асрамжийн газруудад өргөтгөсөн үзлэг шалгалт хийж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?