АЗИ ТИВД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР ДАХИН ТАРХАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

2020-03-20  

Image result for эмя д. нарангэрэл

Дэлхийн 195 орноос 173 оронд тархаад буй шинэ коронавирусын халдвар АЗИ тивийг  нөмрөх эрсдэл маш өндөр байна. Халдвар анх дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод байдал намжсан, 24 цагийн дотор халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн Бээжин хотын засаг захиргаа үзвэр үйлчилгээг хэвийн ажиллуулж эмч нар маскаа тайлж байгаа нь  БНХАУ-ын ард иргэдийг төдийгүй Монголчуудыг ч мөн тайвшруулсан. Гэвч эрдэмтэд Азид хоёр дахь давалгаа үүсэж, халдвар дахин тархах эрсдэл үүслээ. Европ тивээс Ази тив рүү халдвар зөөвөрлөгдөх хандлага ажиглагдаж байна. Учир нь европоос ирсэн иргэдээс халдвар илэрсэн тохиолдол Сингапурт 33, БНХАУ-д 140 шинээр бүртгэгдсэн хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?