АНУ-д шинэ коронавирусийн халдварын 32,057 тохиолдол бүртгэгдэж, 400 өвчтөн нас баржээ. Ингэснээр АНУ нийт халдварын тоогоор дэлхийд гуравт жагсаж байна. АНУ-д хөл хорионы дэглэм нийт 101 сая орчим иргэнийг хамраад байна. Мөн АНУ-ын конгрессийн дээд танхим болох Сенатын гишүүдээс анхны хүн шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Халдвар авсан хууль тогтоогч нь Кентаки мужийг төлөөлдөг, Бүгд Найрамдах намын гишүүн, 57 настай Рэнд Пол юм. Тиймээс түүнтэй ойр байсан сенатын гишүүдээс хэд хэдэн гишүүн өөрийгөө тусгаарлаад байна.
Э.Сувдаа