ХӨСҮТ: ФРАНЦ ИРГЭН ЭДГЭРЧ БАЙНА

2020-03-23  

Дэлхийн 191 улсад короновирусийн халдвар бүртгэгдээд байна. Иймд анхаарал сэрэмжээ сулруулахгүй байж, хоёроос дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг ДЭМБ аас анхаарууллаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ний ээлжит хэвлэлийн хуралд оролцож, шинжилгээний хариу болон COVID-19 халдвар авсан иргэдийн биеийн байдлын талаар "Франц иргэний биеийн байдал сайжирч, эдгэрч байна. Тус иргэнийг дахин  10 хоног тусгаарлан ажиглана." хэмээн мэдээлсэн юм: "Истанбул-Улаанбаатарын" онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг мэдлээлж байсан. Уг онгоцоор ирээд Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Токиогийн онгоцоор ирж цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Биеийн байдал нь хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал тогтвортой байгаа талаар мөн мэдээллээ. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?