ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ДЭМБ-ын ЗӨВЛӨМЖ

2020-03-30  

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом ДЭМБ-аас гаргасан гэрээр хөл хорионд байгаа хүмүүст зориулсан зөвлөмжийг хүргэсэн байна. Тэрбээр хэлэхдээ: "Маш хүнд хэцүү сорилтын өмнө дэлхий нийтээрээ байна, 2 сая гаруй хүн энэхүү сорилтонд өртсөн, ялангуяа бага насны хүүхдүүд, тэгэхээр бид гэр бүлийн хүрээнд заавал хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргэж байна" гэсэн юм. Үүнд: 

1. Хамгийн эхэнд сэтгэл зүйн хувьд тогтвортой байх. Биеийн эрүүл мэндээ анхаарахтай яг адилаар сэтгэлийн эрүүл мэндээ анхаарч тайван амгалан, тогтвортой байхыг зөвлөлөө. Ойр дотны хүмүүстэйгээ илүү дотно байж, аз жаргалтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж, нэг нэгэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх. 

2. Мөн эрүүл зөв хооллох, хэтэрхий жингийн илүүдэлтэй байхаас татгалзах, жингийн илүүдэлд орохгүй байх үүднээс эрүүл хүнсийг сонгож хэрэглэх. Ялангуяа бага насны хүүхдийн хоол зүйд анхаарах нь зүйтэй. 

3. Гуравдугаарт архины хэрэглээнээс татгалзах. Мөн чихэрлэг ундаа хэрэглэхээс татгалзах. Ялангуяа хүүхдэд чихэрлэг ундаа, чихэрлэг зүйлсийг /амттан, ундаа/ бага өгөх.

4. Тамхинаас татгалзах. Тамхины хэрэглээг эрс багасгаж, тамхи татаж буй хүмүүсээс зайгаа барьж, дам тамхидалтад өртөхгүй байх.

5. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх. Том хүн бол 30-аас доошгүй минут, хүүхэд бол нэг цагаас доошгүй хугацаанд идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх.

Дээрх зөвлөмжийн дагуу Монгол улсы ЭМЯ-аас гэр бүлийн хүрээнд тусгаарлалтад байгаа хүмүүст зориулсан, ялангуяа хүүхдэд зориулсан зөвлөмжүүдийг цувралаар гарган, өөрийн яамны вэб сайт болон бусад цахим хуудсуудаар байршуулан иргэдэд хүргэж байгаа юм. Мөн дээрх сэтгэлийн эрүүл мэндийг дэмжих зөвлөмжийн хүрээнд ЭМЯ, ЭМЯ-ны сайдын зүгээс уриалга гаргасан юм.

Энэ талаар ЭМЯ-аас: " -Иргэдийг бие сэтгэлээр эрүүл байж, сэтгэлийн болон сэтгэцийн хувьд амар тайван, ачаалалгүй байх тал дээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд танин мэдэхүйн, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг контентыг хүргэж мөн бясалгал йога, дуу бүжиг зэрэг сэтгэлийн байдалд эерэг нөлөөлөх зүйлсүүдийг өөрийн сувгуудаар зааж, энэхүү оюуны дэмжлэгээ үндсэн хөтөлбөрийнхөө 40-өөс доошгүй хувийг эзлэхээр зохион байгуулж өгнө үү? " хэмээн телевиз радио болон бусад бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг  хамтран ажиллаж, Ковид19 өвчнийг аль болох хохирол багатай даван туулахад туслана уу хэмээн уриалсан юм. Энэхүү уриалга нь Монгол улсын ЭМЯ-аас гаргаж буй албан ёсны 3 дахь уриалга юм. 

Дээрх уриалгын дагуу Control.mn вэб сайт, Control TV онлайн телевиз, Hidoctor.mn эрүүл мэндийн нэгдсэн портал сайтын зүгээс танин мэдэхүйн болон эрүүл мэндийн контент зөвлөмж, сургалтуудыг тогтмол хүргэж ажиллахаар боллоо. Та контент, зөвлөмж, мэдээ мэдээллийг доорх холбоосуудаар орж үзээрэй.  

1. https://www.facebook.com/controltvmongolia/

2. https://www.facebook.com/hidoctormongolia/  

3. http://hidoctor.mn/ 

 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2020-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?