Дэлхий даяар тархаад буй шинэ коронавирусийн халдвар буюу covid-19 цар тахал язгууртны гэр бүлийг тойрсонгүй. Монокагын ханхүү Альберт, Их британийн ханхүү Чарльз нар халдвар аваад байсан бол Испанийн Бурбан-Парма язгууртан гэр бүлийн гүнж Мариа Тереза ч мөн халдвар авсан байна. Харамсалтай нь зургаадугаар Фелип хааны холын үеэл блох Тереза гүнж халдварын эсрэг тэмцэж чадалгүй 86 насандаа таалал төгсөж түүнийг Испанийн Мадрид хотод оршуулсан байна.
О.Гоо-Оюун