Энэтхэг улсад нөхрөө эмчлүүлээд Турк улсаар дамжин эх орондоо ирсэн эмэгтэйгээс халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн эмэгтэй гуравдугаар сарын 10 ны өдөр Сэлэнгэ аймагт ирсэн. Өнөөдөр тус аймгийн Мандал суманд нөхрөө үзүүлэхээр ирэхэд түүнээс бие нь халуурч, халдварын шинж тэмдэг илэрсэн. Тиймээс нэн даруй Мандал суманд тусгаарласан. Сорьц авч ХӨСҮТ рүү явуулна хэмээн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар мэдээллээ.
О.Гоо-Оюун