Дэлхий дахинд бар халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан бар АНУ-ын Бронкс амьтны хүрээлэнд амьдардаг Надя нэртэй, дөрвөн настай эмэгчин бар юм. Түүгээр ч зогсохгүй гуравдугаар сарын 16-наас хойш хаалттай байгаа Бронкс амьтны хүрээлэнд Надягаас гадна нийт зургаан бар, арслангаас халдварын шинж илэрч байгаа гэнэ. Тэдгээр амьтдад амьтны хүрээлэнгийн ажилтан халдвар тараасан гэж үзэж байгаагаа АНУ-ын хөдөө аж ахуйн яам мэдэгдсэн байна.
О.Гоо-оюун