“АЛТАН ХАЛЬС” КИНО НААДАМ ОРОЛЦОХ БҮТЭЭЛЭЭ АВЧ ДУУСЛАА

2016-05-05  

“Алтан хальс” холбооноос зохион байгуулдаг “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” дөрөв дэх жилдээ 5-р сарын 21,22-нд болох гэж байна. Монголд авангард, эксперименталь кино урлагийг таниулах, Монголын уран бүтээлчдэд гадаад уран бүтээлчидтэй өрсөлдөж хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ урсгалыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг уг наадамд энэ жил өрсөлдөх бүтээлүүдээ энэ сарын 1-ний өдөр авч дууслаа.

Өнгөрсөн гурван жилийн турш уг наадам нийт 43 орны 277 бүтээл хүлээн авч, үүнээс 103 бүтээл уралдаанд хэсэгт өрсөлдөж байв.

Харин энэ жил Монголоос гадаадаас энэ тооны бүтээл ирэх хүлээлттэй байна. “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” уралдаант хэсэг, семинар, хэлэлцүүлэг, уралдаант бус хэсэг, тусгай үзвэр, кино ба амьд хөгжмийн тоглолт гэсэн хэсгүүдээс бүрддэг. Өнгөрсөн жил наадмын урилгаар дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Петер Черкасски, Ив Хеллер нар ирж кино наадамд бүтээлээ толилуулж, сургалт хийж байсан бол энэ жил Хятадын кино продюсер, жүжигчин Жан Шиан Мин ирэх сурагтай байгаа юм.

“Raised From Dust”, “Old dog”, “Fujian Blue”, “Fly with The Crane” зэрэг киногоор нь түүнийг үзэгчид мэддэг билээ.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
saruul:amjilt 2016-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?