НИЙТ 1572 ХҮН ТУСГААРЛАЛТААС ГАРААД БАЙНА

2020-04-09  

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон "COVID 19" бүртгэгдсэн

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  "Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. 4 нь эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна. Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар 1,572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд байрлуулсан. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом "Дэлхий дахин энэ вирустэй 100 дахь хоногтоо хамт байна. Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөж, тархалт хэр хэмжээнд байхыг таашгүй. Тиймээс улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Мөн тухайн бүс нутаг, улсын иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байх хэрэгтэй" хэмээн сануулсан гэлээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?