Чингэлтэйн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Чингэлтэйн хуучин эцсээс Камел дэлгүүр хүртэлх 1,5 км авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 11-ны 11 цаг хүртэл хязгаарлаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн замналд өөрчлөлт ороод байна.
Авто зам засварын ажлын үеэр тухайн чиглэлд үйлчилдэг 13 тээврийн хэрэгсэл Камел дэлгүүрээс буцаж эргэн батлагдсан замналын дагуу үйлчлэх бөгөөд авто замын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн хязгаарласан хэсгээс цааш “Зүрх-Уул” хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх боломжгүй байна.
Х. АЯЛГУУ