Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг ирэх амралтын өдрүүдээр буюу энэ сарын 7,8-ний өдрүүдэд тоглогдоно.
Энэ балет нь гурван бүлэг, гурван үзэгдэлтэй бөгөөд 120 гаруй жилийн түүхтэй. Балетын цомнолыг И.Всеволожский, М.Петипа нар Шарль Перрогийн үлгэрээс сэдэвлэн бичжээ. Хөгжмийн зохиолчид үлгэрийн, ид шидийн хэв маягтай сэдэв ихэд таалагдсан учир сэтгэл дүүрэн баяр хөөртэйгөөр, хичээнгүйлэн бичсэнээ тэмдэглэн үлдээсэн байдаг.
М.Петипагийн анхны хореографыг Т.Л.Соболева шинэчлэн дэглэснээр манай тайзнаа анх 1990 онд тоглож байжээ.
Х. АЯЛГУУ