Улсын филармони “Хүүхдийн ертөнц” танин мэдэхүйн зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гурван тоглолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний тоглолт “Баянмонгол” жазз найрал хөгжмийн дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжмөөс толилуулах “Танил ертөнц” тоглолт энэ сарын 08-нд болно.
Шинэ зууны хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох, хөгжмийн урлагийн түүхийг сурталчлан таниулах зорилготой уг тоглолтод “Фрозен”, “Том Жерри хоёр”, “Араатны хаан арслан”, “Маша баавгай хоёр”, “Чамайг даа” зэрэг хүүхэлдэйн кинонуудын дотно дуу эгшиглүүлэх нь.
А. САЯН