"ИНТЕРМЕД" ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭНИЙ ХУРДАВЧИЛСАН ОНОШЛУУРЫН ХАРИУ ЭЕРЭГ ГАРСАН БАЙНА

2020-04-21  

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа.

Д.Нямхүү: Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол ...

Тэрээр өнөө өглөө үүрээр 05:00 цагт "Интермед" эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай иргэн амьсгал бачууран, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй. Эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар тухайн иргэнээс шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна. Халдвар судлалын буюу тандалтын тооцооллоор гайгүй байх гэсэн төлөвтэй байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Тооцоод үзэхэд хүүхэд нь ирээд 2 сар гаруй болсон. Хэрэв коронавирусийн халдварын нууц хугацаа байсан бол илрэхээр хугацаа. Гэхдээ 69 настай хүний ойрын гурван хүнийг тэнд нь тусгаарласан. "Интермед" эмнэлгийнхэнд ХӨСҮТ-өөс зөвлөгөө өгөөд хянаж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна" гэв.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?