НИЙСЛЭЛД ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

2016-05-06  

Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 05 сарын 08 хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

-Баянгол дүүрэг - "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

-Баянзүрх дүүрэг - 53 дугаар дунд сургууль

-Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр дунд сургууль

-Сонгинохайрхан дүүрэг - "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор

-Хан-Уул дүүрэг - 34 дүгээр дунд сургууль Чингэлтэй дүүрэг - 24 дүгээр дунд сургууль

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:bultaj zugataahgui zaluus maani tseregt l yawaasai bileedee 2016-05-06
зочин:ymr ch hereggui yum zoduulj l surdag gj bgaa 2016-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?