ТӨГС ХӨГЖИЛ ПРОДАКШИН ХҮҮХДҮҮДЭД ЮУ ЗААГААД БАЙНА...

2020-04-25  

Монголын анхны хүүхдийн продакшин гэгддэг "Төгс хөгжил" продакшин нь хүүхэд багачуудыг хүсэл мөрөөдөл зорилгодоо хүрэх, өөрийгөө хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч уран бүтээл туурвидаг гэдэг. Гэвч энэ нь худлаа бололтой. Тус продакшин нь хүүхдүүдэд зориулсан контент гэх дэлгэцийн болон богино хэмжээний уран бүтээлээр хүүхэд багачуудыг садар самуунд уруу татаж буруу үлгэр дууриалал үзүүлж байна.

"НАНДИН НАС" ОАУСК

Боловсрол телевиз, Dream box телевизээр цацагдаж буй тус киноны наймдугаар анги кинонд оролцон тоглосон хүүхдүүдийг нэг дор нь хөнжилд суулган, “хөзөр дамжуулах” тоглоом нэрийдлээр үнсэлцүүлж буй хэсэг гарав. Үүнээс дүгнэж үзвэл хүүхдүүдэд урлагын бус "Үнсэлцэх" боловсрол олгож байна гэж хэлж болох юм. Өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтэд өртөж, бэлгийн хүчирхийллийн золиос болсоор буй энэ үед олон нийтэд садар самуун агуулга бүхий кино гаргах нь ёс зүйд нийцэх үү ?

ХИЙЦГҮЙ АТАМАНУУД

Уг богино хэмжээний теле зохиомж дээр микро автобусаар зорчигчдийг тээвэрлэж буй талаар гарна. Гэхдээ хэт их хараалын үг хэллэг агуулсан, зодоон, залилан, архидалт зэргийг харуулж байна. Энэ нь дугуйланд суралцаж байгаа болон оролцон тоглож буй хүүхдүүдэд хичээл биш хэрүүл зааж байна. 

АМАР БАЙНА УУ ТЕЛЕ ЗОХИОМЖ

Энэхүү зохиомж нь сар шинийн баярын дугаарт зориулан бүтээсэн. Монгол ёс заншил уламжлалыг хэт гуйвуулсан байна. Тухайлбал: Шинийн нэгний өглөө мөр гаргах ёсонг тохуурхаж. Гэр бүлийн хэрүүл маргааныг сурталчилж хадам ээж нь бэрээ алагчилж үзэж буй талаар харуулж байна. 

Энэ мэтчилэн тус продакшны бүтээсэн ихэнх контент, зохиомжууд нь хүүхдүүдийн ёс суртахуунд ноцтой нөлөөлхүйц, архи тамхи, садар самуун, хэрүүл маргааныг сурталчилсан агуулгатай байна.

Иймд цаашид хийж буй бүтээлүүддээ шүүлтүүр хийх хэрэгтэйг сануулж байна.

 

Т.Хуншагай

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?