ХОТЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ САМБАРУУДЫГ БУУЛГАНА

2016-05-06  

Сонгуулийн чимээ наашлахтай зэрэгцэн хэдэн төгрөг олж мэднэ гэсэн горьдлоготой хүмүүс хотын зай завсарт шинээр самбар байрлуулах явдал олшроод байгаа билээ.

Сонгуулийн тухай хуулиар бизнесийн зориулалттай ашиглаж байсан самбаруудыг сонгуульд ашиглахгүй хэмээн заасан. Мөн сонгуулийн штабаас бусад самбарыг сонгуульд ашиглах боломжгүйгээр тусгагдсан юм. Тиймээс нийслэлээс зөвшөөрөлгүй барьсан самбаруудыг энэ 7 хоногт багтан буулгахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 760 орчим сурталчилгааны самбар байгаагаас 269 самбар нь зөвшөөрөлгүй баригдсан самбар юм байна. Эдгээр самбарын 200 гаруй нь жижиг хэмжээтэй бол 69 нь том хэмжээтэй байгаа юм. Зөвшөөрөлгүй эдгээр самбаруудыг буулгахад 90 сая төгрөг шаардагдах юм байна. Энэ зардлыг зөвшөөрөлгүй самбар барьсан аж ахуйн нэгжүүдээр гаргуулахаар болсон байна.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:зөв. хуулиараа л амьдрий 2016-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?