Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер Гарден хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар, хэсэгчлэн түр хааж зам барилгын ажил хийх болсныг Нийслэлийн авто тээврийн газраас мэдээллээ.
Тодруулбал дээрх хэсэгт 2016 оны тавдугаар сарын 07-ны 23 цагаас тавдугаар сарын 08-ны 06:00 цагт, мөн тавдугаар 08-ны 23:00 цагаас тавдугаар сарын 09-ний 06:00 цагийн хооронд зам хааж түр хязгаарлалт хийх юм байна. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд зорчигчид өөр замыг сонгон зорчихыг анхааруулж байна.
А.САЯН