ВАКЦИНЫ 100 ТѲСЛИЙН ДОЛООГ НЬ ХҮН ДЭЭР ТУРШИЖ ЭХЭЛСЭН

2020-04-28  

Коронавирусыг дарж авах, хяналтандаа оруулах гол хэрэгсэл нь вакцин юм. Вакцины ачаар дэлхийн хүн ам улаан бурхан, халдварт саа, эбола зэрэг 20 гаруй өвчнөөс ангижирсан түүхтэй. SARS, МERS зэрэг корона вирустэй тэмцсэн зузаан туршлагад тулгуурлан хийж буй "Ковид 19"-ийн эсрэг вакцин үр дүнтэй болно гэдэгт ч хүн тѳрѳлхтѳн итгэж буй. Одоогоор коронавирусыг дарах вакцин гаргах нийт 100 төслийг эхлүүлсэн явж байгаагаас долоон тѳсѳл нь хүн дээр туршилт хийх шатанд орсон нь вакцин гаргах цаг ойртсоныг илтгэнэ. Гэхдээ эдгээр долоон тѳслѳѳс яг аль төсөл нь илүү амжилттай болохыг хараахан хэлэхэд эрт байна. Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног энэ ѳдрүүдэд эхэлж буй. Тиймээс " Ковид 19"ээс болж үр хүүхдээ вакцинд хамруулах ажлаас орхигдуулж, тасалдуулж огт болохгүй. ДЭМБ бол зөвхөн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан зөвлөмж, зөвлөлгөөг орнуудад өгөх үүрэгтэй. Энэ үүргээ цаашид ч биелүүлнэ. Харин энэ зөвлөмжийг сонсох, авч хэрэгжүүлэх эсвэл үл ойшоох нь тухайн улс орнуудын ѳѳрсдийнх эрх мэдлийн асуудал. Тулгах, хүчиндэх эрх мэдэл ДЭМБ-д байхгүй. Эцсийн хариуцлага улс орны тухайн үеийн удирдлага, Засгийн газарт л оногдоно. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ корона вирусын шинэ халдвар гарсан тул дээд түвшний онцгой байдлыг 2020.01.30-ны өдөр дэлхийд анх зарласан байдаг. Энэ үед уг өвчний халдвар Хятадаас өөр оронд ердөө 82 тохиолдол, үүний 10 нь Европт бүртгэгдсэн байв. Америк, Африкт өвчлөл огт гараагүй байсан үе юм. Гэвч энэ халдварыг алдаж цар тахлын хэмжээнд хүргэсэн нь том сургамж юм. Сүүлийн өдрүүдэд Европын бүсийн орнуудад Ковид19-н шинэ халдварын тохиолдол буурах хандлагатай болж байгаа тул хориг арга хэмжээг дэс дараатай зөөлрүүлэх алхам хийж эхэллээ. Гэсэн хэдий ч бидний өмнө өгч байсан техникийн зөвлөмж, тухайлбал илрүүл, оношил, тусгаарал, эмчил, хавьтлыг мөшгөж тогтоо гэдэг хүчинтэй хэвээр байгаа. Анхаарал, боломж алдах л юм бол энэ вирусын халдвар дахиад л гарна. Зарим хүмүүс хоёр дахь давалгаа гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ бол биднээс л хамаарах асуудал. Ийм байдалд орохгүйн тулд үндэсний эв нэгдэл, нягтралтай байх хэрэгтэй. Тухайлбал, Ковид19-г улс төржүүлж улс төрийн нам хоорондын ялгаа гаргаж хэрхэвч болохгүй. Бидэнд нэг л зорилго бий. Улс орон бүр иргэдээ хамгаалах, иргэдээ сонсох, иргэдээ ойлгож эв нэгдлийг сахих нь чухал гэдгийг ДЭМБ Хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Хэвлэлийн бага хурлыг НҮБ-ын таван хэлээс гадна Португали хэлээр дамжууллаа. Маргаашнаас хинди хэлийг нэмэх юм байна. Ингэснээрээ мэдээллийг илүү хүртээмжтэй болно гэж үзэж буй юм байна гэж Женев хотоос Control.mn сайтын уншигчдад мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?