КОВИД-19-ЭЭР ХҮҮХЭД ѲВЧЛѲХ НЬ ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙНА

2020-04-30  

"COVID19" дэгдсэний улмаас ДЭМБ-аас нийтийн эрүүл мэндийн онц байдал (Public Health Emergency of International Concern)-г дэлхий дахинд зарласнаас хойш яг гурван сар болоход нэг хоног дутуу байна. Онц байдал зарласантай холбогдуулан ДЭМБ-с авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлаа он сар, ѳдѳртэй нь Хэвлэлийн бага хурлаар товч дурдав.

2019.12.31. Хятадын Ухань хотод өмнө бүртгэгдэж байгаагүй уушигны хатгаа өвчний халдвар гарсныг бүртгэв.

2020.01.01. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Хятадаас тодорхой мэдээлэл өгөхийг шаардав.

2020.01.02. Халдварт өвчин гарсан болохыг мэдээлж дэлхий нийтэд сэрэмжлүүлэг өгөв.

2020.01.03. ДЭМБ-Хятад улс хооронд анхны нүүр тулсан уулзалт, ярилцлага болов.

2020.01.04 шинэ халдварын кластер тохиолдол Хятадад гарсныг баталгаажуулав.

2020.01.05 Шинэ халдвар, сэргийлэлтийн асуудлаар дэлхий нийтэд хандсан мэдээлэл хийв.

2020.01.10/11 Халдварыг оношлох иж бүрэн зөвлөмж, мөн орнууд шинэ вирусын халдвар дэгдвэл бэлэн эсэхээ үнэлэх асуумжийн жагсаалт гаргаж түгээв. Мөн энэ өдрүүдэд шинэ вирусын халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв.

2020.01.13. Хятадаас гадна анхны халдвар Тайландад гарсныг бүртгэв.

2020.01.14. Хятадад тархаж байгаа халдварын талаарх шинэ мэдээг олон нийтийн мэдээллийн сүлжээнд оруулав.

2020.01.20/21. ДЭМБ-ын мэргэжлийн баг Уханьд очиж ажиллав.

2020.01.21/23. Дэлхийн 50 гаруй орны судлаач, эрдэмтэд оролцсон яаралтай цаг үеийн хороог байгуулав.

2020.01.27. ДЭМБ-ын Ерөнхий Захирал Бээжинд Хятадын Ерөнхийлөгчтэй уулзав.

2020.01.30 . ДЭМБ-с зарлаж болох хамгийн дээд түвшний онц байдал үүссэнийг зарлав. Энэ үед Хятадын гадна 82 тохиолдол бүртгэгдэж нас барсан тохиолдол гараагүй байв. Энэ цаг үеэс хойш өнөөг хүртэл ДЭМБ цаг алдахгүй шуурхай арга хэмжээ авч, ажиллаж ирлээ. Сая, сая оношлуур, тон, тон хамгаалах хэрэгсэл, төхөөрөмж хэрэгтэй газруудад тараагдлаа. Дэлхийн нийт Ковид 19-т анхаарал хандуулж, эв нэгдлээ илэрхийллээ. Урлаг, спортын одод, дэлхийн иргэд нэгдлээ. Ийм учраас энэ вирусыг хяналтгүй алдах, бууж өгөх тухай бодох ямарч эрх бидний хэнд ч байхгүй. Өнөөдөр ДЭМБ-с хүсч байгаа хоёр зүйл байна. Нэгд, үндэсний хэмжээний нэгдмэл байдал. Хоёрт, дэлхийн хэмжээний эв нэгдэл. Шинэ вирусын эсрэг эм, вакцин гарах хугацааг хурдасгах, тэдгээрийг хүртээмжтэй тараах нөхцөлийг хангах зорилготой АСТ санаачилга өнгөрсөн баасан гаригт байгуулагдаж ажилдаа ороод байна. Энэ санаачилгыг Европын Комисс удирдах юм. ДЭМБ-ын оношил, бас дахин оношил гэдэг зөвлөлгөө бол бүх хүнийг нэг бүрчлэн оношил гэсэн үг хараахан биш юм. Энэ бол сэжигтэй тохиолдол бүрийг, халдварын шинж тэмдэг илэрсэн хүн нэг бүрийг оношлох тухай завлөмж. Бидэнд одоо байгаа мэдээгээр Ковид 19-р хүүхэд өвчлөх нь харьцангуй бага, өвчилсөн ч хөнгөн тусч байна. Том хүнээс хүүхдэд халдаж байгаа нь тогтоогдсон, харин хүүхдээс том хүнд халдсан тохиолдол тийм их биш байгааг бид цаашид нарийвчлан судлах болно гэж ДЭМБ Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ гэж Женев хотоос Баярсайхан Control.mn сайтад мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?