ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИМТЛАХГҮЙ БАЙХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

2016-05-06  

Жил бүрийн 5 дугаар сарын 6-нд хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийг 1992 оноос Mary Evans Young гэх эмэгтэйн санаачлагаар тэмдэглэж иржээ. Mary бол Английн "Diet Breakers" буюу “Хоолны дэглэмийг няцаагч” бүлгийн тэргүүн бөгөөд өөрөө өмнө анорексия буюу мэдрэлийн шалтгаантай хоолны дуршил буурах өвчнөөр шаналж байсан учраас хүмүүст өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, бие хүн гэдгийг ойлгуулах ажилд идэвхтэй зүтгэж иржээ. Өнөөдөр хоолны дэглэмийг хэт баримтлахын сөрөг үр дагаврын талаар мэдлэггүй байдал ихэсч байгаа явдлыг өөрчлөх буюу байгалиас өөрт заяасан унаган төрх байдал, биеийн галбираа хүлээн зөвшөөрөх, өөрийгөө хүндэтгэх, хоолны дэглэм баримталж биш зохистой хооллож эрүүл амьдрах тухай ухагдахууныг олон нийтэд таниулах зорилготой өдөр юм. 

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?