Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Тэрээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы салбар лабораторид 44 шинжилгээ хийлээ. Үүнээс хоёр сэжигтэй тохиолдол. Өмнөговь аймагт тусгаарласан сэжигтэй тохиолдлоос халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад халдварын 42 дахь тохиолдол бүртгэгдэж байна. Халдвар авсан тухайн иргэн тавдугаар сарын 3-нд Франкпурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн гэлээ.
Мөн халдвар авсан иргэдээс 13 нь бүрэн эдгээрээд байна.
Э.Сувдаа