ТРАМПЫН ХУДАЛДААНЫ ЗѲВЛѲХ "БѲМБѲГ ТЭСЛЭВ" (Коронагийн тойм)

2020-05-15  

Хятадууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үханий зэвсгийн лабораторид коронаг үйлдвэрлэчихээд ДЭМБ-ийн бамбайн дор хоёр сар нууж, дэлхийн хамаг хамгаалалтын хэрэгслийг сорж авч нөөцөлсөн. Тэд хүмүүсийг олноор нь алсны дараа хямралаас хожоо хайж байна. Одоо тэдний хакерууд вакцины мэдээлэл хулгайлахыг оролдож байна. Ингэснээр тэд анхны вакцин үйлдвэрлэж ашиг олохыг хүсч байна гэж тэр хэлэв.

- Трамп, Ши даргатай утсаар ярихыг хүсэхгүй байгаа. Бүрмөсөн харилцаагаа тасалсан ч болно гэж тэр нэмж хэлсэн. Дайн гарах вий дээ гэх болгоомжлол тѳрлѳѳ. Дайнаас ѳмнѳ, Америкт амьдарч буй азичуудад хэцүү цаг нүүрлэж мэдэх нь.

- Трамп дараагийн пандемид бэлдэж улс даяар гурван сарын турш хүрэлцэх амьсгалын аппарат болон бусад хамгаалах хэрэгслийг нөөцлөх гэнэ.

- Засгийн газрын нэгэн эксперт ирэх өвлийг орчин үеийн түүхэн дэх хамгийн харанхуй өвөл болох магадлалтай гэв. Түүнийхээр вирусын дараагийн шат илүү хөнөөлтэй байж мэдэх гэнэ. Энэ хэлж ярьж буйгаас нь дүгнэлт хийвэл, Монголчууд минь ч бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй болж байна даа.

- Трамп дэд ерөнхийлөгчөө санаж байна гэчихэв. Пэнсийн зөвлөхөөс халдвар илэрсэн тул тэр тусгаарлалтаас ажиллаж байгаа.

- Америкт , сургуулиуд нь манайтай ижил намраас нээлтээ хийнэ.

- Лос Анжелест хөл хорио долдугаар сар хүртэл үргэлжлэнэ.

Испаний эмч сувилагч нар коронагаар нас барсан 42 мэргэжил нэгтнээ хүндэтгэж хоёр минутын турш чимээгүй зогсон өнгөрүүлэв.

Эпидемийн эхэн үед тэд улаан гараараа тулаанд яваад орчихсон юм. Улсын нийт 270 мянган халдварын бараг дѳрѳвний нэгийг эмнэлгийн ажилтнууд эзэлж буй статистик гарсан.

- Энэ зүгээр давалгаа болсон юм байна л даа. Эрүүл мэндийн яамнаас нөгөө миний бичиж байсан судалгааны дүнг танилцуулав. Испанид 2,3 сая хүн халдвар авсан болж таарч байна.

- Оросын Засгийн газраас Америкийн мэдлийн ѳдѳр тутмын хоёр сонинг буруутгав. Тэд Орос улсыг үхсэн хүний тоогоо дарж байгаа гэж мэдээлсэн. Нью Иорк Таймс Бидний мэдээлэл баттай, баримт байгаа л гэж хариуллаа.

- Италичууд харын ажилчиддаа түр оршин суух зөвшөөрөл өгөхөөр болж. Вирус арайхийн дарагдаж байтал зун болохоор гаднаас ирдэг маш олон гэрээт ажилчид дахиад вирус тараана хэмээн болгоомжилж тэдний оронд хараар бгаа хүмүүсээ ажиллуулах төлөвлөгөө гаргасан нь энэ.

- Английн засгийн газар эсрэг биеийн тест хийхийг Рохэ компанид зөвшөөрлөө.

- Францад 177 мянган хүн халдвартай буй. Тэгвэл тэндхийн нэгэн судалгааны байгууллага хүн амын 4,4 хувь нь халдвартай гэж зарлав. Энэ нь энэ улсад 2,8 сая хүн халдвартай байна гэсэн үг.

- Германы Эдийн засгийн сайд Коронагийн дараа хэмнэлтийн горимд хүн бүр шилжих хэрэгтэй, мөн бүгд сахилга батаа өндөржүүлэх хэрэгтэй гэж анхааруулав.

- Хамбургийн их сургуулиас Корона бол ганц уушгины дайсан биш, бусад эрхтэнийг хөнөөх мултивирус болохыг зарлалаа.

- Хүмүүс хөл хориог эсэргүүцэн бас л жагсаж. 200 хүн цугларахад цагдаа нар тараахаар очсон боловч нөгөөдүүл нь цагдаа нар луу дайрч эмх замбараагүй байдал үүсгэжээ. Шар толгойтнуудад хэлэх муу үг ч алга доо.

- Загас, мах нядалгааны газруудаас халдвар олноор илэрч буй тул Мэркель шинэ журам гаргаж байдлыг чангатгав.

- Европын холбоо коронагийн гарлыг сайтар судлах хэрэгтэй гэж шаардав. Тэгж байж дараагийн пандемиас сэргийлж чадна гэжээ.

- Дани улс зуны аяллын орлогоо алдахгүйн тулд хилээ нээж мэдэх нь.

- Хятад Үхань дахь 11 сая иргэнээ тестлээд эхэлжээ. Бүх хүнийг хамруулах юм.

- Хятадын Жилин хотод 21 тохиолдол илэрсэн тул буцаад өвлийнх шиг чанга дэглэмд шилжив. Хүн төрөлхтөний нуруу тэнийнэ гэдэг хэсэгтээ л худал болж байна.

- Европын хамгийн том эмийн компани болох Санофи вакцин болон эм бэлдмэлийг хамгийн түрүүнд Америкт нийлүүлэхээр гэрээ хийжээ.

- Япон ихэнх газрынхаа онц байдлыг цуцлав. - Унгар Будапештийн хөл хориог сулруулав.

- Финляндад сургууль нээгджээ.

- ДЭМБ-аас корона хэзээ ч устахгүй байх магадлалтай гэж анхааруулж. Дархлаагаа сайн дэмжээд, эрүүл мэндээ сайтар сахиж амьдрах шаардлагатай болж байна.

- Франц Бэкэнбауэр үзэгчгүй тоглолтод шинэ одод төрөх магадлалтай гэж. Би бэлтгэлийн үеэр маш олон гайхалтай тоглогчдыг харсан, тэд харин цэнгэлдэхэд ороод үзэгчдийн шуугианд өөрийгөө мартчихдаг гэжээ.

- Спортын сэтгэлзүйч үзэгчгүй тоглолтод шүгэл бага үлээгдэх болно гэжээ. Шүүгчид үзэгчдийн доргионд автах тохиолдол маш их гэнэ.

- Канад Америктай хилээ хаасан хэвээр хэсэгтээ явах болтой.

- Болгарт 2 сарын онц байдал цуцлагдсан ч эпидемийн үеийн онц байдал гэдгээр солив. Хөл хорио хэдий сулрах ч бас нэлээн олон дүрэм журам үйлчилсэн хэвээр үлдэх бололтой.

- Лэсотод халдвар илрэв. Ингэснээр хар тивийн бүх 54 орон халдвартай боллоо.

- Польшийн хил дээрх нөгөө аймаар түгжрээ 6 сарын 12 хүртэл үргэлжлэх нь. Тэд хилийн хяналтаа сунгав.

- Израилд баярын өдрийг хориглосон ч хүмүүс үл тоов. 320 хүн шоронд оржээ.

- Бразилд нэг өдөрт 800 хүн үхсэн нь рекорд болов.

Зураг эрж олж тайлбар хийх нь бас их цаг шаарддаг. Тиймээс бас алгасав. Өнөөдрийн тоймын гол цөм энэ зураг гэж ойж болно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?